Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ИТХ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ИТХ

"НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ" ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-03-23

Цогт-Овоо сумын ИТХТ-ийн ажлын алба нь “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулах хөтөлбөрийг Хурлын даргаар батлуулан ажиллав. Уг хөтөлбөрийн хүрээнд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тухай нээлттэй хэлэлцүүлэг зохион явууллаа. Сум орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН бизнес эрхлэгчид, олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэгт аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд олон нийтийн төлөөлөл болсон 30 иргэн хамрагдлаа. Хэлэлцүүлгийн үеэр ИТХТ-ийн ажлын албанаас "Архины хор уршиг" болон "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар иргэдэд мэдээлэл өглөө.Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл 7 хоног бүрийн лхагва гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглох тухай аймгийн Засаг даргын Захирамжийг өөрчилж, сар бүрийн нэг өдөр болгох, мөн цагийн хязгаарыг шөнийн 00:00 цаг байх нь зүйтэй гэж үзсэн. 
Харин санал асуулгыг 61 иргэнээс авсан бөгөөд саналын 51% нь хугацааг долоо хоногийн лхагва гарагт, цагийн хязгаарт 81% нь шөнийн 00 цаг хүртэл худалдаалахыг дэмжсэн байна. 
ИТХТ-ийн ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%