СУМЫН ИТХ-ИЙН ТЭРГҮҮЛЭГЧИД 100 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДЛАА

2017-01-19 19:18

Цогт-овоо сумын ИТХ-ын тэргүүлэгчид 2017.01.18-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж ИТХ-ын тэргүүлэгчид ажлын албанаас 2017 онд хийх ажлын төлөвлөгөө, Багуудын Иргэдийн нийтийн хурлын дарга нарт урамшуулал олгох журмыг шинэчлэн батлах, Сумын Засаг даргын орлогчийг зөвшилцөх, Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийг батлах, Амьжиргааг дэмжих зөвлөл, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх,зарцуулах,тайлагнах,хяналт тавих, зээл олгох, хяналт тавих чиг үүрэг бүхий зөвлөлүүд, Улаан загалмайн зөвлөл, Хүүхдийн төлөөл зөвлөл, Эрүүл мэндийн салбар зөвлөлүүдийг шинэчлэн батлах асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа.Мөн ИТХ-ын тэргүүлэгчид сард 2 удаа буюу 2,4 дэх долоо хоногийн Лхагва гарагт хуралдаж байхаар тогтлоо. 
. СУМЫН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБА.2017.01.18


Сэтгэгдэл ачааллаж байна ..