ӨМ.ЦОГТ-ОВОО: АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ТОГТООХ СУДАЛГАА ЭХЛЭВ

2017-03-31 14:43

Цогт-Овоо суманд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. Арга хэмжээний нээлтэнд Сумын ИТХ-ын дарга Ц.Батчулуун ,ажлын алба,  Засаг даргын орлогч Б.Баяраа , ЗДТГ-ын дарга А.Нарандэлгэр, ЗДТГ-ын хамт олон, тоологч нар оролцлоо. Нээлтэнд оролцогч нарт өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ач холбогдол, цаашид гарах үр дүнгийн талаар мэдээлэл өгч иргэдэд сурталчилах талаар зөвлөж, Тоологч нарт айл өрхөө хувиарлаж төлөвлөгөө гарган ажилдаа гарлаа. 
Уг судалгаа гарсанаар өрхийн иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан салбар дундын цахим мэдээллийн сан бүрдүүлэх явдал юм.Судалгааны үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх аливаа төрлийн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг тодорхойлох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн уялдаа зохицуулалтыг хангах, нийт өрх иргэнд үзүүлэх төрийн бусад үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд салбар дундын мэдээллийн цахим санг ашиглах бүрэн боломжтой болох юм. 


Сэтгэгдэл ачааллаж байна ..