ЦОГТ-ОВОО СУМ:ТЭМЭЭЧДЭЭ АЛДАРШУУЛАВ

2018-02-07 10:47

Цогт-овоо сум 2017 оны жилийн эцсийн хүн ам, мал тооллогоор 10611 толгой тэмээ тоолуулсан билээ.

Сумын хэмжээнд  ТҮМЭН ТЭМЭЭЧДИЙН БАЯР”-аа тэмдэглэж,   тэмээн сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулж , 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор   100-аас дээш толгой тэмээ тоолуулсан  тэмээчдээ алдаршууллаа.  

. Тус сум 1977 онд 5000 тэмээ тоолуулж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Нэгдэлчдийн холбооны дээд зөвлөлөөс ЗИЛ-130 автомашин, Мөнгөн буйлаар шагнуулж байсан түүхтэй. 


Сэтгэгдэл ачааллаж байна ..