Цогт-овоо сум 2017 оны жилийн эцсийн хүн
ам, мал тооллогоор 10611 толгой тэмээ тоолуулсан билээ.
Сумын хэмжээнд  ТҮМЭН ТЭМЭЭЧДИЙН БАЯР”-аа тэмдэглэж,   тэмээн сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь
нэмэгдүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулж ,
2017 оны жилийн эцсийн мал тооллогоор  
100-аас дээш толгой тэмээ тоолуулсан 
тэмээчдээ алдаршууллаа.   
. Тус сум 1977 онд 5000 тэмээ тоолуулж,
БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Нэгдэлчдийн холбооны дээд зөвлөлөөс ЗИЛ-130
автомашин, Мөнгөн буйлаар шагнуулж байсан түүхтэй. 
